БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

ШУТИС болон БНСУ-ын Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Гагнуурын инженерийн бакалаврын 3-р ангиас үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Чусон их сургуулийн Гагнуурын тэнхимийн профессор, багш нар 2018 оны 5 дугаар сарын 23-ны лхагва гарагт 11:00 цагаас ШУТТНС-ийн Е-405 Онлайн хурлын танхимд уулзалт ярилцлага хийнэ.

Уг хөтөлбөр нь БНСУ-ын Чусоны их сургууль болон Худалдаа аж үйлдвэр, Эрчим хүчний яамтай хамтран “Ppuri” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсаас оюутан бэлтгэн сургаж, ажлын байраар 100% хангах боломжтой юм.

------------------------------------------------------------------------------------------------

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

  • Чусон их сургуулийн 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөрөөс 1 улирлын төлбөрийг 100% чөлөөлөх
  • Бакалаврын сургалтын улирал бүрийн сургалтын төлбөрөөс 33% чөлөөлөх
  • Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс урт хугацааны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий E ангилал руу солих
  • Төгссөний дараа Солонгос улс дахь нэр хүнд бүхий томоохон байгууллагуудад (LG, SAMSUNG, HYUNDAI … гэх мэт) ажиллах боломжоор хангах

------------------------------------------------------------------------------------------------

ТӨГССӨНИЙ ДАРАА ОЛГОГДОХ БОЛОМЖУУД

  • Нэг жилийн цалин 30000$
  • Урт хугацаанд оршин суух зөвшөөрөл
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл

------------------------------------------------------------------------------------------------

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Их сургуулийн 3-р курсийн оюутан байх (үндсэн сургуульдаа 4 улирал суралцсан байх)
  • Их сургуулиа төгссөн байж болно (2 жилийн дотор)
  • Инженерийн чиглэлд нарийн мэргэжил харгалзахгүй, голч дүн 2.5-аас дээш байх
  • Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана
  • Гагнуурын инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой байх
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш шатанд тэнцсэн тохиолдолд үндсэн ангидаа суралцана.

-------------------------------------------------------------------------------------------------

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (англи хэлээр):

-    Анкет бөглөх

-    Дүнгийн хуудас

-    Гадаад паспорт                     

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081