“International student car competition 2018” тэмцээнд MехТС-ийн баг 3-р байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эзэд боллоо

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа 2018 оны 05 сарын 18,19-ний өдрүүдэд БНСУ-ын автомашин шалган турших төвийн дром дээр зохион байгуулагдсан “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION 2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Уг тэмцээнд олон улсын 45 баг оролцсон бүрэн цахилгаан автомашины төрөлд манай баг оролцож техник технологийн мэдлэг, авъяас, ур чадвараа уралдуулан 400 оноо авах ёстойгоос 390 авч 3-р байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эзэд боллоо.

Цахилгаан автомашин зохион бүтээж олон улсад МОНГОЛ улсынхаа нэрийг  дуурсган тэнцээнд амжилттай оролцсон багийн хамт олон Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнуудад баяр хүргэе.

УБ-Сөүл-УБ хооронд цахилгаан автомашиныг үнэгүй тээвэрлэхэд  туслалцаа үзүүлсэн МИАТ-ийн захиргаа, энэхүү амжилтыг гаргахад дэмжлэг үзүүсэн сургуулийн захиргаа,  профессор Л.Лхагваа багшдаа, тээврийн салбарын хамт олондоо баяр хүргэе.