БНСУ-ЫН ХАНЬЯАН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Докторын болон Магистр+докторын хосолсон


6-р сар. 8, 2018, 10:38 a.m.

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн төгсөгч таныг БНСУ-ын шилдэг Ханьяан их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт (магистр+доктор болон доктор) урьж байна.

Ханьяан их сургууль нь 1939 онд байгуулагдаж, 79 жилийнхээ түүхэнд БНСУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг болсон билээ. Үндсэн оюутны тоо 33’065 бөгөөд үүнээс 8’529 оюутан ахисан түвшний сургалтад, 6700 оюутан гадаадаас суралцаж байна. Тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтаар Дэлхийд #155, Азид #30, Солонгос улсдаа #6-д жагссан бөгөөд төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд ордог.

Анхан болон хоёр дахь шатны шалгуурыг тус сургуулийн Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “World Edupia Pathway” компани зохион байгуулах бөгөөд шалгарсан оюутан бусад асуудлаа (урилга хүлээн авах, визийн материал бүрдүүлэлт гэх мэт) өөрийн Монгол дахь төгссөн сургуультайгаа хамтран шийднэ.

Тэтгэлэг:

  • Ханьяан их сургуулийн ЭРИКА кампусаас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдэж өгнө.

Шаардлага:

  • Хүсэлт гаргагчийн дүнгийн голч үнэлгээ (GPA) нь 3.2 (80%)-оос дээш байх
  • Хүсэлт гаргагч нь энэ жил бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо байхгүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол урьдчилсан ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)
  • Солонгос хэлний шаардагдах түвшин: TOPIK түвшин 4 ба түүнээс дээш(Хүсэлт гаргагчийн хэлний түвшин 3-аас доош байх тохиолдолд хэлний бэлтгэлд сууна)

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл

Жич: Хэрэв хүсвэл визийн материал бүрдүүлэлтийн зөвлөгөөг “World Edupia Pathway” компаниас авах боломжтой.

Анкет, тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй, мэргэжлийн чиглэл, онлайн бүртгэлийн зааврыг хавсаргав.

Та бүхэнд амжилт хүсье.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Утас: 11-329081