ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны хурлын тэмдэглэлээс

 

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 06 дугаар сарын 06                                       Дугаар: 10                                     Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1005 цагт эхэлж 1525 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацралт, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн дэд захирал П.Булга, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал   Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Инженерийн ахисан түвшний сургууль байгуулах асуудлыг дахин боловсруулалт хийж хоёр 7 хоногийн дараа захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэг (Т.Намнан)-т үүрэг болгов.

2. БуХС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны тайланг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг БуХС-ийн захирал А.Энхбат, БуХС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нарт тус тус үүрэг болгов.

3. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт Захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналуудыг судлан дахин боловсруулалт хийж хоёр 7 хоногийн дараа захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

4. ШУТИС-ийн нэгдсэн сургалтын алба байгуулах талаар бүрэлдэхүүн сургуулиудын саналыг авч нэгтгэн боловсруулж захирлын зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

5. ШУТИС-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагааг Буянт-Ухаан спортын ордонд 2018 оны 6 сарын 25, 26-ны өдрүүдэд нэгдсэн зохион байгуулахаар тогтов. Төгсөлтийн арга хэмжээг хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

6. Өр авлага барагдуулах ажлыг боломжийн сайн ажилласан гэж дүгнэв. Цаашид улам эрчимтэй ажиллах, шинээр өр авлага үүсгэхгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

7. Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахмад багш Пэлжээгийн Отгонбаяр, Архитектурын салбарын ахмад багш Очирын Алтангэрэл, Гадаад хэлний институтийн Монгол судлалын тэнхимийн ахлах багш Бямбасүрэнгийн Сонинцэцэг нарын эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээний дагуу буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

Захиргаа, хүний нөөцийн газар