ШУТИС-ийн сургалтын зарим хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэв

ШУТИС-ийн БАС-ийн “Архитектур”, ЭХС-ийн “Үйлдвэрийн экологи”, ҮТС-ийн “Шим тэжээл судлал”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хамт олонд гардуулан өглөө.