Бизнесийн Ахисан Түвшний Сургууль Магистр докторын элсэлт авч эхэллээ

ШУТИС-ийн БАТС 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд докторантур, магистрантурын өдөр, гаригийн ангиудад элсэлт авч байна.  Докторантурт, магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг БАТС-ийн (ШУТИС-ийн 5-р байрны) 137 тоот өрөөнд 2018 оны 8-р сар 7-ноос 8-р сарын 31  хүртэл ажлын өдрүүдэд 18.00 цаг хүртэл бvртгэл явагдана.

БАТС-ийн хөтөлбөрүүдийн онцлог

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Бизнесийн Ахисан Түвшний Сургууль (БАТС)-ийн магистр, докторын бүх хөтөлбөрүүд Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэргэдэх Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. Мөн манай сургууль Дэлхийн эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулиудын Eduniversal холбооноос тодруулдаг “Дэлхийн 1000 шилдэг сургууль”-ийн нэгээр,  2017 онд Емират улсын Дубай хотод болсон дэлхийн шилдэг сургуулиудын 10 дахь симпозиумаас 2 навчтай Зүүн Өмнөд Азийн Шилдэг сургуулийн шагнал авлаа. 2013 онд Олон улсын Магадлан итгэмжлэлийн ACBSP хөтөлбөрт магистрын 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээс гадна 2014 онд Business Initiative Directions (BID) Испаний олон улсын байгууллагаас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “International Quality Crown” чанарын алтан титмийг олгосон нь манай үе үеийн профессор багш, ажилтан, төгсөгчид, оюутнуудын амжилт бүтээлийн үр дүн юм.

Магистрантурт элсэлт авах мэргэжлийн чиглэл:

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлага

Хүний Нөөцийн Менежмент

Олон Улсын Бизнесийн Менежмент

Мэдээллийн Системийн Менежмент

Маркетингийн Менежмент

Санхүүгийн Менежмент   

Өмчийн үнэлгээний менежмент

Жижиг дунд бизнесийн менежмент

Үйлдвэрлэлийн менежмент

Хөрөнгийн үнэлгээ

Хөрөнгийн үнэлгээ

МЕНЕЖМЕНТ

Менежмент

Харилцаа холбооны Менежмент

Хөнгөн үйлдвэрийн Менежмент

Хүнсний үйлдвэрийн Менежмент

Барилгын Менежмент

Тээврийн менежмент

Эрчим хүчний менежмент

Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент

Бүтээмж, чанарын менежмент

лОГИСТИК МЕНЕЖМЕНТ

Логистик менежмент

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

Аялал жуулчлалын менежмент

Зочид буудлын менежмент

НИЙГМИЙН АЖИЛ

Нийгмийн ажил

Нийгмийн ажлын удирдлага

Үйлдвэрийн нийгмийн ажил

НИЙТИЙН УДИРДЛАГА

Нийтийн удирдлага

Нутгийн удирдлага

Төрийн захиргааны менежмент

СОЁЛ СУДЛАЛ

 

Соёл судлал

Соёлын өв хамгаалал

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ

Олон нийттэй харилцах ажил

Элсэлтийн шалгалтын хуваарь

Магистрантур, докторантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) шалгалт болон  мэргэжлийн ярилцлага авна. Магистрантур сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь:    

09 сарын 01                10:00               Гадаад хэлний шалгалт

Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бvрдvvлж ирнэ. Үүнд:   

  • Иргэний үнэмлэхний хуулбар                
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар      
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)                
  • хураамж -10000 төгрөг /Улаанбаатар хотын банк 2611184512 тоот дансанд тушаана. Бүртгүүлэхдээ баримтаа авчирна./

Хаяг:   ШУТИС-ийн 5-р байр, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль /хуучнаар КТМС-ийн байр/ 137 тоот өрөө

Харилцах утас:    70160608 

Web:                   http://www.bzgrad.edu.mn

FB:                       https://www.facebook.com/bzgrad

ШУТИС-ИЙН  БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ