ШУТИС-ИЙН 2018-2019 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ эхэллээ

МОНГОЛ УЛСЫН  ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2018-2019 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ эхэллээ.

                  Оюутан та бүртгүүлэхдээ дараах дарааллыг баримтлана уу.

  1. Оюутны анкетыг www.elselt.edu.mn хандаж бөглөх
  2. Эрүүл мэндийн үзлэгт орох
  3. Сургалтын төлбөр төлөх
  4. Оюутны код авах
  5. Сургалтын албанд очиж бүртгэлийг баталгаажуулах.

Дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ үү.

  • Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Шинээр элсэгчийн иргэний үнэмлэх
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Боловсролын гэрчилгээ
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Сургалтын төлбөрийн баримт
  • 3х4 хэмжээний зураг 3 ширхэг
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн алба