Итали Улсын Трентогийн Их Сургуулийн профессор Клаудио Миглярезид Монгол Улсын Ерөнхийлэгчийн зарлигаар “ Найрамдал” медаль гардууллаа

Профессор Клаудио Миглярези Европын Холбооны олон төслүүдийг ШУТИС-д хэрэгжүүлж, Европын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмэр болон Эразмус Мундус хөтөлбөрийн хүрээнд Европын их дээд сургуулиуд ба боловсролын байгууллагуудын сүлжээний шугамаар ШУТИС-ийн 100 гаруй бакалавр, магистр, доктор оюутан, докторын дараах сургалтад хамрагдаж буй залуу багш нарт 2009 оноос одоо хүртэлх хичээлийн жилүүдэд олгосон нийт 500 000 гаруй евроны тэтгэлэгүүдийн ач холбогдлыг харгалзан үзэж ШУТИС-ийн ректор Б. Очирбат “Найрамдал” медалиар шагнуулах санал оруулсныг Монгол Улсын Ерөнхийлэгчийн тамгын газар харгалзан үзэж, Ерөнхийлэгчийн зарлиг гарснаар 2018 оны 7 дугаар сарын 10-ы өдөр шагналыг гардууллаа.