Японы ТОМИТА Электрик компаний ерөнхийлөгч ШУТИС-д айлчилж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа


9-р сар. 11, 2018, 7:28 a.m.

2018 оны 7-р сарын 5-ны өдөр Японы ТОМИТА Электрик компаний ерөнхийлөгч ноён МИЁОЗИ  Томита ШУТИС-д айлчлан, Эрдэм шинжилгээ, Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т. Намнан, ГХХАА-ны дарга Проф. Т.Батбаяр нартай уулзаж,  ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэх, ШУТИС-ийн технологийн дээд сургууль (КООСЭН)-ийн оюутнуудыг тус компани дээр дадлага хийлгэх, КООСЭН төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр ШУТИС-ийн КООСЭН технологийн дээд сургуулийн багш нартай уулзаж, мэргэжлийн ангийн оюутнуудын дадлага сургалтанд зориулан 15 төрлийн багаж хэрэгслэлийг хандивлав. Тэрээр мөн 2017-онд анх ШУТИС-д айлчлах үеэрээ ЭХС болон Технологийн дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан японд цахилгааны мэргэжлээр ажиллахад авдаг шалгалтын тестийн ном, сурах бичгүүдийг хандивлаж байв.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба