Санхүү, мөнгөний зохицуулалтын талаар сонирхолтой лекц уншлаа

Санхүүгийн асуудлаа хэрхэн зөв зохицуулах вэ? лекцийг ерөнхий 2 сэдвийн хүрээнд 2018 оны 09 сарын 12 ны өдөр ШУТИС-ийн хичээлийн I байр “Хурлын танхим”-д 16:00 цагт зохион байгууллаа.

“Хувь хүний төлөвлөлт, зохион байгуулалт”- сэдвээр “Хэрэглээний хөдөлмөр судлалын сургалт судалгааны хүрээлэн”-ийн захирал,  доктор, дэд профессор Н.Болдмаа,

“Санхүү мөнгөний үнэ цэнэ түүний зөв зарцуулалт, төлөвлөлт”- сэдвээр МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш, доктор С.Ариунаа нар I курсийн шинэ оюутнуудад маш хэрэгтэй мэдээллийг цогцоор нь хүргэлээ.

 Лекцэнд нийт 130 гаруй оюутан өөрийн сонирхолоороо хамрагдлаа.

                        Оюутны соёл, үйлчилгээний алба