ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний хурлын тэмдэглэлээс


9-р сар. 19, 2018, 3:41 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 09 дүгээр сарын 11                              Дугаар: 18                                Улаанбаатар хот

 

     Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1815 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат.

Хэлэлцсэн асуудал:

1. ГУУС-ийн мэргэжлийн салбаруудын бүтцийн өөрчлөлтийн тухай

            ГУУС-ийн захирал Л.Пүрэв 

2. Эрдэм шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ЭШИГ-ын дарга Т.Энхцацрал

3. ГУУС-ийн Уул уурхайн салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төв” байгуулах тухай

ГУУС-ийн захирал Л.Пүрэв

4. ЭХС-ийн "Эрчим хүчний тоон технологийн судалгааны төв" байгуулах тухай

ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав 

5. БАС-ийн "Усны барилга байгууламжийн судалгаа, хөгжлийн төв" байгуулах тухай

БАС-ийн захирал Э.Нинжгарав

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ГУУС-ийн мэргэжлийн салбаруудын бүтцийн өөрчлөлтийн талаар бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зорилго үндэслэлийг оновчтой тодорхойлж ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг ГУУС-ийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, судалгааны төв байгуулах ГУУС-ийн саналыг дэмжиж, төвийн дүрмийг боловсруулан батлуулж ажиллахыг ГУУС-ийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.

3. “Эрчим хүчний тоон технологийн судалгааны төв байгуулах” ЭХС-ийн саналыг дэмжиж, төвийн дүрмийг батлуулж ажиллахыг ЭХС-ийн захирал Ч.Мангалжалавт үүрэг болгов,

4. “Усны барилга байгууламжийн судалгаа, хөгжлийн төв байгуулах” БАС-ийн саналыг дэмжиж, төвийн дүрмийг батлуулж ажиллахыг БАС-ийн захирал Э.Нинжгаравт үүрэг болгов.

5. Сургалт, судалгааны төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж, үр дүнтэй ажиллуулах талаар анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

6. Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагааны тайлангийн дүнг үндэслэн ЭШИГ-аас оруулж буй саналыг дэмжиж, нэр бүхий 40 төвийн гэрчилгээг сунгах, 8 төвийг татан буулгахаар тогтов.

7. Хичээлийн V байр (БуХС)-ын дээврийн засварын зардал 23,235,703 (хорин гурван сая хоёр зуун гучин таван мянга долоон зуун гурван) төгрөгийг ШУТИС-ийн захиргаанаас санхүүжүүлэх, 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийг БуХС-иас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төвлөрсөн сангаас санхүүжүүлэхээр тогтов. Дээврийн засварын зардлыг 2018 оны төсвийн тодотголд оруулахыг ХБТЭ дэд захирал Б.Сүхбат, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, БуХС-ийн захирал А.Энхбат нарт үүрэг болгов. Төвлөрсөн санд эргэн төлөгдөх хөрөнгийг 2019 онд буцаан төвлөрүүлэхийг БуХС-ийн захирал А.Энхбатад хариуцуулав.

8. Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн ахмадуудыг  2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагт хүлээн авахаар тогтов.  

9. Багш нарын баярын арга хэмжээнд нэг хүний 50 мянга хүртэл төгрөгийн зардал гаргахаар тооцон төлөвлөхийг дэмжив. 

10. ШУТИС-ийн Захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/159 тоот тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын 3.1.11 дэх заалтыг өмнө нь мөрдөж байсан журмын 3.1.11 дэх заалтыг баримтлан мөрдөхөөр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР