ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны хурлын тэмдэглэлээс


9-р сар. 19, 2018, 4:48 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 09 дүгээр сарын 18                                Дугаар: 19                                 Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1835 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн дэд захирал Пүрэвсүрэн, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2018 оны засвар тохижилтын ажлын мэдээ

            СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ,

            ХОХГ-ын дарга Г.Жавхлан

2. МехТС-д чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн төслийн тайлан

           МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

3. ШУТИС-ийн хичээлийн болон оюутны дотуур байрын ашиглалтыг төвлөрсөн удирдлагаар хангах бүтэц зохион байгуулалтын тухай

          СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ,

          ХОХГ-ын дарга Г.Жавхлан

          ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн нэгжүүдэд ISO9001:2015 стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхийг дэмжив.

2. ШУТИС-ийн оюутны дотуур байруудын үйл ажиллагаа, удирдлага менежментийн тогтолцоог хэрхэн зохион байгуулах талаар судлах ажлыг хэсгийг ахалж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд, ажлын хэсгийн танилцуулгыг 2018 оны 10 дугаар сард багтаан ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.  

3. ШУТИС-Коосэн Технологийн коллежийн хичээлийн байрыг нүүлгэх, МехТС-ийн хашаанд өргөтгөлийн барилга барих, оюутны дотуур байрын зориулалтыг өөрчлөх боломжийн талаар судлахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ нарт үүрэг болгов.

4. ШУТИС-ийн 60 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлав.

5. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ШУТИС-ийн интернетийн орчинд зарим олон нийтийн сүлжээг (Facebook, Twitter, Instgram, Steam) ажлын өдрүүдэд 0740 цагаас 1930 цагийн хооронд хязгаарлахаар тогтов.

6. Ахмадын өдрийг тохиолдуулан тус их сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж 30000 /гучин мянган/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтов.

7. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 9 дүгээр сарын 25-ны 14 цагт 1-203 тоот өрөөнд хуралдахаар тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР