"Science Cafe" багш, ажилчдын чөлөөт арга хэмжээ
        2018 оны 10 дугаар сарын 02 - ны мягмар гаригт "ШУТИС - ийн оны шилдэг багш" нарт шагнал гардуулах үйл ажиллагаа ШУТИС - ийн 1-р байрны хурлын заалд зохион байгуулагдана. ОУ-ын багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд шилдэг тэргүүний багш нарыг шагнаж урамшуулахын зэрэгцээ урлагийн тоглолт зохион байгуулагдана. 
        Тус өдрийн оройн хүндэтгэлийн арга хэмжээ болох багш ажилчдын дунд тэдний сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий хамтын ажиллагааг өргөжүүлэх чөлөөт уулзалт, мөн түүнчлэн соёл, харилцааны өндөр хэм хэмжээ бүхий чөлөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, улмаар судалгаа, сайн дурын клуб, хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойгоор "Science Cafe" арга хэмжээ Хүүхдийн Паркийн Park Castle ресторанд зохион байгуулагдах юм байна. Тус үйл ажиллагааг сайн дурын ШУТИС-ийн "Science Cafe" клубийн залуус зохион байгуулна. 
       Дашрамд хэлэхэд "Гэрэл зураг сонирхогч", "Дуу дуулаач", "Бүжиг", "Бизнесийн тухай хэлэлцэе" сайн дурын клубийнхэн гишүүдээ элсүүлэх, хэрхэн цаашид үйл ажиллагааг тогтмолжуулах талаар ярилцах юм байна. 
        Тус арга хэмжээний эрхэм зорилго бол "ШУТИС -ийн судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд оруулж буй багш нарын хамтын ажиллагааг сурталчлах орчин байх" юм.