“Micromouse & Robot Sumo 2018” үндэсний аварга шалгаруулах тэмцээн МехТС-д боллоо

ШУТИС-ийн МехТС-д Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Ёкозүна Харүмафүжигийн нэрэмжит “Micromouse & Robot Sumo 2018” үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 09 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Механик, тээврийн сургууль, Монголын робот сонирхогчдын “Робокон” нийгэмлэг хамтран техник технологи  сонирхогч оюутан сурагч, хүүхэд залуусын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Micromouse & Robot sumo 2018” тэмцээн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Механик тээврийн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд урилгаар робот сумо тэмцээнийг үүсгэн байгуулагч FUJISOFT корпорацийн ерөнхий нарийн бичгийн дарга Takheshi Khanai хүрэлцэн ирж тэмцээнд оролцогч нарт баяр хүргэж олон улсын тэмцээнд оролцох эрх гардууллаа.

Энэ удаагийн “Micromouse & Robot sumo 2018”  үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга ЁКОЗҮНА ХАРҮМАФҮЖИ болон RackCorpOOGII MOZ VISA, компаниуд ивээн тэтгэж, тэмцээний ялагчдад SANWA Electric Instrument болон ЧИП-Электроникс компаний зүгээс нийт 2 сая төгрөгийн үнэ бүхий SANWA брэндийн мультиметрүүдийг бэлэг болгон  өглөө.

MICROMOUSE тэмцээн

1-р байр ШУТИС МХТС /Өргөмжлөл,  SANWA брэндийн CD771 маркийн мультиметр /
2-р байр ШУТИС МХТС /Өргөмжлөл,  SANWA брэндийн CD770 маркийн мультиметр /

 

РОБОТ СУМО тэмцээн Автомат удирдлагатай роботын төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР ШУТИС МехТС - ийн Pro- Mech club Б.Мөнхбаяр ахлагчтай “W Robot” баг /Өргөмжлөл, 1.500.000 төг мөнгөн шагнал,  SANWA брэндийн PC700 маркийн мультиметр  /

ДЭД БАЙР ШУТИС МехТС - ийн Pro- Mech club Г.Шинэ-Од ахлагчтай “NZN-Pro” баг /Өргөмжлөл, 1.000.000 төг мөнгөн шагнал,  SANWA брэндийн CD772 маркийн мультиметр 

РОБОТ СУМО тэмцээн Гар удирдлагатай роботын төрөлд:

ТЭРГҮҮН БАЙР ШУТИС МехТС -ийн Pro- Mech club Н.Бадамсүрэн ахлагчтай “Pro- Mech” баг /Өргөмжлөл, 1.500.000 төг мөнгөн шагнал,  SANWA брэндийн PC700 маркийн мультиметр/
ДЭД БАЙР ШУТИС МехТС -ийн Pro- Mech club Б.Батзаяа ахлагчтай “Master Sumo” баг /Өргөмжлөл, 1.000.000 төг мөнгөн шагнал,  SANWA брэндийн CD772 маркийн мультиметр/

Японы улсын Токио хотын “Рёгоку Кокугикан” сүмогийн ордонд зохион  байгуулагддаг "INTERNATIONAL ROBOT SUMO TOURNAMENT 2018" олон улсын тэмцээнд оролцох албан ёсны эрхээ гардан авлаа.

Тус тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж оюуны баялгаараа дэлхийн тавцанд гаргахад тус дэм болж буй дараах байгууллагуудад талархаа илэрхийлье!