Докторын зэрэг хамгаална

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн докторант Нямжавын Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт бүтээлээр Техникийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Механик тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно.

Горилогчийн бүтээлтэй ШУТИС-ийн төв номын санд танилцаж болно.

Механик инженерийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл