“Всемирный Пушкин” сэдэвт шүлгийн уралдаан боллоо

ШУТИС, ГХИ-ийн Европ судлалын тэнхимээс Орос-Монголын найрамдлын сарын ажлын хүрээнд “Всемирный Пушкин” сэдэвт шүлгийн уралдааныг зохион байгуулав. “Всемирный Пушкин” шүлгийн уралдаан  2018 оны 10 дугаар 12-ны өдөр амжилттай болж, уралдаанд ШУТИС-ийн салбар сургуулиудаас нийт 23 оюутан Орос, Англи, Хятад, Япон, Герман хэл дээр Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкины шүлгүүдийг уран тод уншиж авъяасаа сорисноос 1-р байранд Б.Даваахүү /ЭХС/, 2-р байранд Э.Отгонбаяр /ГХИ/, 3-р байранд Т.Лхагвадорж / ГХИ / нар шалгарсан байна. Шүүгчээр ГХИ-ийн мэргэжилтэн багш Гө Жин Жин,  багш Б.Ундармаа, ахлах багш С.Сэржмядаг, багш Л.Мөнхжаргал нар ажиллав.