“Тэтгэлэгт хөтөлбөрүүд, Оюутны хөгжлийн зээл, Эрсдэлийн даатгал”-ын танилцуулах өдөрлөгийн хөтөлбөр

ШУТИС-ийн Төв байр, Хурлын танхим 327 тоот, 2018 оны 10 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 15:00 цагт

“Тэтгэлэгт хөтөлбөрүүд, Оюутны хөгжлийн зээл, эрсдэлийн даатгал”-ыг танилцуулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршино.

Гадаад, дотоодын сан тэтгэлэгт хөтөлбөр болон “Оюутны хөгжлийн зээл”, зээлийн эрсдэлийн даатгалд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг оюутан суралцагчдад хүргэнэ.   

15:00-15:05               Нээлт

15:05-15:10               ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор Sc.D, профессор Х.Энхжаргал нээж үг хэлнэ.

15:10-15:20               “Оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зөвлөгөө, мэдээлэл” Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг

15:20-15:30               “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаарх мэдээлэл, зөвлөгөө   Боловсролын зээлийн сангийн зээлийн албаны  дарга Э.Батсэлэм

15:30-15:40               “Оюутны хөгжлийн зээлийн эрсдэлийн даатгал” зөвлөгөө мэдээлэл, “Хаан даатгал”-ын байгууллага хариуцсан менежер Г.Мөнхбаяр

15:40-15:45               Ая дууны мэндчилгээ “Миний нутаг сайхан” Эрчим хүчний сургуулийн оюутан П.Болдсайхан

15:45-15:48               Тэтгэлэгт хамрагдсан оюутны зөвлөгөө

15:48-16:00               Асуулт хариулт