Доктор(Ph.D), профессор Ц.Гомбодоржийн нэрэмжит ногоон технологи ба инноваци эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Барилга Архитектурын сургууль, Монголын усны академ, Global waterуpartnership хамтран Дархан-Уул аймагт Доктор(Ph.D), профессор Ц.Гомбодоржийн нэрэмжит ногоон технологи ба инноваци эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд нийт 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл оролцсон бөгөөд үүнээс 18 илтгэл 10 постер илтгэл байв.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүтээлүүдэд өнөөгийн экологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг дэвшилтэт олон шийдэл технологиуд байлаа.

Хурлын төгсгөлд шилдэг 3 илтгэл шалгаруулсан бөгөөд шилдэг байруудад

Тэргүүн байрыг БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Н.Насанбаяр
“Уст ордын зохиомол нэмэлт тэжээгдэлд боомтуудын үзүүлэх нөлөөлөл”

Дэд байрыг ДаТС-ийн ТС-ын профессор Ж.Амгалан доктор (Ph.D), дэд профессор
ДаТС-ийн ТС-ын профессор Д.Оюунбилэг доктор (Ph.D), дэд профессор
“Цэвэрлэгдсэн бохир усыг мод үржүүлгэнд ашиглах боломжийн судалгаа”

Гутгаар байрыг БАС-ийн ХБОИС-ын ахлах багш Б.Мөнхбаяр
“Нам температурын агаар, агаарын дулааны насосны туршилтын үр дүн” эзэллээ.

124568