ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад зориулсан сургалт явагдана

ШУТИС-ийн БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран 2018-2019 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнууддаа зориулан “Ажил эрхлэлтэнд чиглүүлэх цуврал сургалт” зохион байгуулах гэж байна. 

Иймд тус сургалтанд хамрагдах хүсэлтэй төгсөх курсийн оюутнууд энд дарж бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийг 2018 оны 10 сарын 23 хүртэл бүртгэнэ. Бүртгэлийн тоо хязгаартай.

Сургалтын дэд сэдвүүд:

2018 оны 10 сарын 24 нд 16:00 цагт  “Ажилд орох хүсэлт гаргах, ярилцлаганд бэлтгэе,

2018 оны 10 сарын 31 нд 16:00 цагт  “Ажил олгогч байгууллагатайгаа танилцъя”

2018 оны 11 сарын 07  нд 16:00 цагт  “Бусдад өөрийгөө таниулъя “

2018 оны 11 сарын 14  нд  16:00 цагт  “Карьераа хөгжүүлье”

Сургалт зохион байгуулах газар: ШУТИС-ийн  хичээлийн I байр “Хурлын танхим”

Сургалтын төгсгөлд сургалтанд бүрэн хамрагдсан оюутнууддаа сертификат гардуулна.

Оюутны соёл, үйлчилгээний алба

“Алтангадас” клуб