Архитектур төлөвлөлт боловсруулах уралдаант шалгаруулалтын урилга


10-р сар. 30, 2018, 3:12 a.m.

Огноо: 2018-10-22

Темплланд ХХК эрх бүхий оролцогчдоос Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төлөвлөгдөж буй “UB OFFICE PROJECT” төсөл дээр загвар зураг боловсруулах ажилд оролцох сонирхолтой мэргэжлийн архитеторууд, оюутанууд болон аж ахуй нэгжүүдийг уралдаант шалгаруулалтанд урьж байна.

Уралдаан зохион байгуулагч байгууллага нь загвар зураг төсөл зохиоход шаардлагатай мэдээлэл, топо зураг, зургийн даалгавараар хангаж өгнө.

ХУГАЦАА

Шалгаруултанд оролцох материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 11 дугаар сарын 20-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

ЗОХИОГЧИЙН ЭРХ

  • Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
  • Шалгаараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
  • Тендер шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивт үлдэнэ.

ШАГНАЛ

Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг

  • Тэргүүн байр нэг оролцогч:     6.000.000 /Зургаан сая/ төгрөг
  • Дэд байр нэг оролцогч:            4.000.000 /Дөрвөн сая/ төгрөг
  • Гутгаар байр нэг оролцогч:     2.000.000 /Хоёр сая/ төгрөгөөр тус тус шагнаж, батламжилна.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Темплланд ХХК

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам,

И-мэйл хаяг: Enkhbayar.b@templeland.mn

Утас: 90995522