Япон дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд дараах хөтөлбөрийг зарлаж байна


11-р сар. 2, 2018, 2:06 a.m.

1.Хөтөлбөрийн гол зорилго

Монгол улсын өндөр мэдлэгтэй боловсон хүчин болсон залуус маань Япон улсын жижиг, дунд, том компаниудад сонирхсон мэргэжлийн дагуу орж ажиллан, туршлага мэдлэг хуримтлуулах, улмаар урт хугацаанд эх орондоо, тухайн ажиллаж байсан компаниасаа хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулан, ажлын байр үүсгэх нь уг хөтөлбөрийн туйлын зорилго болно.Манай хөтөлбөрөөр  явж буй хүн нь тухайн компанидаа очиж арга барилыг нь суралцаад, 1-2 жилийн дараа тухайн компанийнхаа Монгол дахь салбарыг зохион байгуулах зорилготойгоор гэрээ хийж Япон орныг зорих юм.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын тухай

Тус төв нь, Монголд буй япон хэл сайтай, өндөр мэдлэг боловсролтой залуусыг япон улсын чанартай, сайн компаниудад танилцуулж, улмаар Монгол залуус маань ярилцлагын шалгалт өгөх, хүссэн мэргэжлээрээ үндсэн ажилтан болон япон компанид ажилд ороход нь туслах.  9 сарын хугацаанд нийт 25 залуусыг, зургийн студи, хүний нөөцийн компани, зар сурталчилгааны компани, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, сүлжээ ресторан, сүлжээ дэлгүүрүүд гэх мэт салбар салбартаа нэр хүнд бүхий компаниудад танилцуулан, ажилд оруулсан. Цаашид 1-2 сар тутамдаа салбар салбарын төрөл бүрийн компаниудыг Монголдоо  авч ирж, Монгол залуус маань хүссэн компанидаа шалгалт өгч орох боломжтой.

3. Хөтөлбөрийн мэдээлэл

2019 оны 2 сарын 17-нд  зөвхөн инженер мэргэжилтэй залуусдаа зориулж япон улсаас цахилгаан бараа.машин, тоног төхөөрөмж болон бусад үйлдвэрлэгч компаниудыг урин авчрахаар төлөвлөж байна. Үүнд тоёота, панасоник-оос авахуулаад янз бүрийн хэмжээний компаниуд багтаж байна. Цаашид тогтмол төрөл бүрийн үйлдвэрлэгч компаниудыг урин авчрах төлөвлөгөөтэй байна. Ярилцлагад орох гол шалгуур бол япон хэлний мэдлэг N4-өөс дээш байх. Мөн япон компанид ажиллахаар япон явах гол шалгуур бол япон хэлний мэдлэг N3 болсон бөгөөд компанийн ярилцлагад тэнцсэн байх. Ярилцлага өгөх үедээ N4 мэдлэгтэй байгаад, тэнцсэн тохиолдол япон явтлаа хэлээ N3 болтол үзэх гэх мэт. Иймд хэлний мэдлэгээс нь шалтгаалан доорх 3 чиглэлд элсэлт авч байна

А. Япон хэлний мэдлэг N3, N2, N1 хүрсэн залуучуудад

(механик, цахилгаан, электроникс, барилга, мэдээллийн технологи болон бусад төрлийн инженерийн 4-р курс эсвэл төгсөөд 3 жилийн дотор байх)

Тус төв нь 3 сарын ярилцлагад бэлдэх сургалт явуулдаг.Уг сургалтаар, өөрийн зан характераа таних, ирээдүйн карьераа төлөвлөх, япон компанийн бизнес соёл, япон компанийн ярилцлагыг хэрхэн амжилттай давах талаар зааж сургадаг.  Төлбөр 317.000 төгрөг боловч ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 158.000 төгрөгөөр суралцах боломжтой. Уг сургалтад суусан манай эхний 18 залуусаас 17 нь хүссэн компанийнхаа ярилцлагад тэнцсэн болно.

Б. Япон хэлний мэдлэг N4 залуучуудад

N3-ийн япон хэлний хичээл үзэх нөхцөлтэйгөөр дээр хи 3 сарын ярилцлагын сургалтад хамрагдах эрхтэй болно.N3 түвшний япон хэлний хичээлийн төлбөр 6 сарын турш 900.000 байдаг боловч ШУТИС-ийн оюутнуудад хөнгөлөөд 500.000 төгрөг болно.

В. Япон хэлний мэдлэг огт байхгүй болон N5 түвшний залуучуудад

Огт япон хэл мэдэхгүй залуус маань N5,N4 түвшний япон хэлийг сурч байж ярилцлагад орох эрхтэй болно. Мэдээж Японд очиж ажиллахдаа N3 хүртэл хэлээ сурсан байх шаардлагатай.

N5 түвшний япон хэлний сургалт, 4 сар нь 600.000 төгрөг байдгаас ШУТИС-ийн оюутнуудад 50 хувь хөнгөлж 300.000 төгрөг байна. N4 түвшний 4 сарын сургалт мөн 50 хувь хямдрач 300.000 төгрөг болж байна.

4. Тус төвийн захирал болон Монгол дахь хариуцагч, ерөнхий менежер.

       Тус төвийн захирал Такэхара Кэйжи. Япон улсын хүний нөөцийн номер 1 компанийн захирал байсан.Токиогийн их сургуулийн дэд захирал байсан.Одоо токио хотод өөрийн хүний нөөцийн компанийг удирдан явуулдаг.Монгол дахь хариуцагч, Оюунчимэгийн Цэлмэг. Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Япон улсад бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Төгсөөд япон компанид систем инженерээр 5 жил ажилласан, нийт 12 жил япон улсад ажиллаж амьдарсан туршлагатай.

5. Япон компанид үндсэн ажилтнаар ажиллах нөxцөл

     Үндсэн цалин дунджаар 200.000 иэн буюу 4.400.000 орчим төгрөгөөс эхэлнэ.Татвар, нийгмийн даатгалаа цалингаасаа төлнө. Их сургууль төгссөн япон залуучууд ямар цалин авч, ямар нөхцөлд ажилладаг  яг адилхан нөхцөлтэй. Байр, хоолоо мөн өөрсдөө цалингаараа зохицуулна. Дунджаар сардаа хэмнэж чадвал 500.000-1 сая төгрөг хураах боломжтой. Гэр бүлээ авч явж болно.Хөдөлмөрийн гэрээний хугацаа заахгүй.Өөрөөр хэлбэл, 1 сар ажиллах уу, 1 жил ажиллах уу, 10 жил ажиллах уу тухайн хүний дур. Цалингаас манай байгууллага болон өөр ямар нэг байгууллага шимтгэл татаас авахгүй. Цалин ажилласан жилээр болон, албан тушаал ахихын хирээр нэмэгдээд явна. Анги  дүүргэлт 15 хүн, бүртгэл байнга явагдаж байна.

Холбоо барих утас:

TEL: 9910-8695 монгол хэлээр

 E-mail:tselmeg.w@gmail.com