“Техникийн зурагзүй 2018” улсын IV олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

ХААИС-иас Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулж буй их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан  “Техникийн зурагзүйн улсын IV олимпиад” 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дүнгээ гаргахад ШУТИС-ийн оюутнууд багаараа тэргүүн байр эзэллээ. Олимпиадад ШУТИС-ийн БАС, МехТС, ХААИС, МУБИС, Технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Үндэсний Батлан хамгаалах ИС, Дархан ХААИС,  Газарчин ДС,  БНХАУ-ын ШГАМТС зэрэг сургуулиудын 60 гаруй оюутан багийн болон ганцаарчилсан төрлөөр оролцож мэдлэг, оюунаа сорилоо.

Зураг дээр зүүн гараас:  МТС –ийн оюутан М.Мөнх-Эрдэнэ В161100168, Х.Сүхбат В171140028, Б.Бат-Эрдэнэ В171140050, Ц.Намхайнямбуу В161140045, БАС-ийн оюутан Г.Нямсайхан В161350278 нар

Олимпиадад чармайлт гарган оролцсон оюутан суралцагчид та бүхэндээ гүн талархал илэрхийлж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

БАС. Архитектурын салбар