ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны хурлын тэмдэглэлээс


11-р сар. 6, 2018, 7:33 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 10 дугаар сарын 16                           Дугаар: 21                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1408 цагт эхэлж 1740 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан (онлайн), МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: Захирал Б.Очирбат, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

 

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн Антарктид судлалын баазыг Ливингстоны аралд байгуулах” тухай

ГУУС-ийн захирал Л.Пүрэв

ГУУС-ийн профессор Л.Дүгэржав

2. 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлт, 2017/2018 оны хичээлийн жилийн төгсөлт тайлан, цаашид авах арга хэмжээний тухай 

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

СХБА-ны дарга Д.Батдорж

3. ISO 9001 стандартыг нэвтрүүлэх санал болон зөрүүний шинжилгээний тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ЧХШҮА-ны дарга Э.Халиун

Бусад асуудал:  Төрийн удирдлага хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах, төсөв батлуулах тухай

                   БуХС-ийн захирал А.Энхбат

                   БуХС-ийн салбарын эрхлэгч Я.Төгөлдөр 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Антарктид тивийн Ливингстоны аралд ШУТИС-ийн судалгааны бааз байгуулахыг дэмжиж, төр засгийн холбогдох байгууллагуудад уламжлахаар тогтов.

2. 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг зохих түвшинд явагдсан гэж дүгнэв.

3. ШУТИС-д чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандарт нэвтрүүлэхийг дэмжиж, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг нягталж дахин хэлэлцүүлэхийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

4. Төрийн удирдлага хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах санал дэмжигдсэнгүй. Хөтөлбөрийн ой, салбар, тэнхим байгуулагдсан ойтой холбоотой асуудлыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР