"Монгол, хятадын найрамдлын дуу” сэдэвт хятад дууны анхдугаар тэмцээнд “ШУТИС” амжилттай оролцлоо

Хятадын Төв Радио Телевизийн Олон Улсын Радио, ОУР-ийн Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутгийн нэвтрүүлэг, МУИС-ийн Күнзийн институтаас хамтран зохион явуулсан “Монгол, хятадын найрамдлын дуу” сэдэвт хятад дууны анхдугаар тэмцээнд ШУТИС амжилттай оролцлоо.

Энэхүү тэмцээн нь Хүүхдийн Урлан Бүтээх Төвд 2018.09.29-11.03-ны хооронд 3 үе шаттай амжилттай болж өнгөрлөө. ШУТИС-ийн нийт 20 оюутан оролцсоноос 2 дугаар шатанд ГХИ-ийн ТТО-хятад хэл II ангийн Т.Лхагвадорж,  ГУУС-ийн геодизийн 1.5+2.5 хөтөлбөрийн Б. Жанчивдорж, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн II ангийн Б.Урангоо, Т.Эрдэмтөгс, С.Номин-Эрдэнэ, М.Саранцэцэг, I ангийн Ц.Одончимэг нар шалгарснаас ГХИ-ийн ТТО-хятад хэл II ангийн Т.Лхагвадорж ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн I ангийн Ц.Одончимэг нар 3-р шатанд тэнцэж дараах амжилтыг үзүүллээ.

Тэмцээний дүрэм ёсоор сүүлчийн шатанд шалгуурах шилдэг 6 оролцогчдод ГХИ-ийн ТТО-хятад хэл II ангийн Т.Лхагвадорж шалгарч 3-р байр/5000 юань/, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн I ангийн Ц.Одончимэг тусгай байр/1000 юань/ тус тус эзэлж амжилттай оролцлоо.

 

2009-2010 оны хичээлийн жилээс хятад хэлний анги, 2011-2012 оны хичээлээс хөтөлбөрийн ангиуд нээгдсэнээс хойш хятад хэл сонирхон суралцагчдын тоо жилээс жил өргөжихийн сацуу мэргэжлийн, соёлын, тэтгэлгийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна.

Энэхүү хятад дууны тэмцээнийг уламжлал болгон зохион явуулах тул оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг урихын сацуу тэмцээнд оролцсон оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.

Шилдэг 6 оролцогчийн “Гала” тоглолтийг 2018.11.17-ны өдөр зохион байгуулах тул та бүгдийг үзэж сонирхохыг урьж байна.

ГХИ-АСТ-ийн багш Ц.Эрдэнэзаяа

 2018-11-05