“Их сургуулийн сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь’’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан ШУТИС-ийн профессор, багш нарын багшлахуйн онолын мэдлэг, заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, инженерийн боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох,  сургах, суралцахуйн үйл явцыг идэвхжүүлэх, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр оруулах зорилготой зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд бүрэлдэхүүн 10 сургуулийн 80 гаруй багш оролцлоо.  

Сургалтын  дэвшилтэт арга зүй хэрэглэж буй туршлагаа хуваалцсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд:

Тэргүүн байр

“Оюутны бие даалтын ажлыг үнэлгээний рубрикээр үнэлэх нь” постер илтгэл  Орхон аймаг дахь технологийн сургуулийн Техникийн зураг зүйн багш Б.Оюун

Дэд байр  

“Идэвхтэй сургалтын аргыг архитектурын бакалаврын xөтөлбөрийн A.AR226 архитектурын дизайн-I хичээлд хэрэглэж буй байдал” БАС-ийн Архитектурын салбарын багш Э. Болорцэцэг, A. Өэлүн

Гутгаар  байр  

“Компьютерийн эд анги сонгох, угсрах виртуал лабораторийг сургалтад хэрэглэсэн туршилтын үр дүн” ЕНИ-ийн Виртуал технологийн тэнхимийн багш А.Түвшинбаяр  тус тус байр эзэлж баялаг ариун туршлагаасаа хуваалцав. Идэвхтэй оролцсон бүх багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Эрхэм баян –Эрдэм ухаан дэлгэрэх болтугай

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ