ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 11 дүгээр сарын 13                              Дугаар: 23                                        Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1620 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн дэд захирал П.Булга, ХШУС-ийн дэд захирал А.Сарнай, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан болон ээлжийн амралттай: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг нар.

Хэлэлцсэн асуудал:

1. Олон улсын магадлан итгэмжлэл (архитектур, барилгын инженер хөтөлбөр)

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

БАС-ийн захирал Э.Нинжгарав

2. Шинжлэх ухаан технологийн номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ШУТТНС-гийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гулнар

      Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Архитектур”, “барилгын инженер” хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийг дэмжив.

2. “Архитектур”, “барилгын инженер” хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын удирдамж, төлөвлөгөө, багийн бүрэлдэхүүн, KAAB, ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлэхэд гарах зардлын тооцоог төсөвлөж ШУТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж ажиллахыг СОАЭ дэд захирал (Х.Энхжаргал), БАС-ийн захирал (Э.Нинжгарав) нарт үүрэг болгов.

3. Олон улсын KAAB, ASIIN магадлан итгэмжлэлийн байгууллагаас тавьсан шалгуур, шаардлагын дагуу “архитектур”, “барилгын инженер” хөтөлбөрийн урьдчилсан болон үндсэн өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх, магадлан итгэмжлэлтэй холбоотой бусад бэлтгэл ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэхийг БАС-ийн захирал (Э.Нинжгарав), Архитектурын салбарын эрхлэгч (И.Гончигбат), Барилгын инженерийн салбарын эрхлэгч (Я.Дүйнхэржав) нарт үүрэг болгов.

4. “Шинжлэх ухаан, технологийн номын сангийн журам”-ын төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, редакцийн найруулга хийж баталгаажуулахыг дэмжиж, журмын эцсийн найруулгыг дахин нягтлан засварлахыг СОАЭ дэд захирал (Х.Энхжаргал), ШУТТНС-гийн захирлын үүрэг гүйцэтгэгч (Ч.Гулнар) нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР