Инженер, технологийн ангийн оюутнуудын уламжлалт Англи хэлний олимпиад зохион байгууллаа


11-р сар. 20, 2018, 8:05 a.m.

ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимээс “English Olympiad-2018” сэдэвт олимпиадыг 2018 оны 11–р сарын 5-16 ны өдрүүдэд

  • Харилцааны Англи хэл (S.CE102)
  • Шинжлэх ухаан технологийн Англи хэл (S.EST210)
  • Бизнес менежементийн Англи хэл (S.EBM210) 
  • Мэргэжлийн Англи хэл (S.ESP310) хичээлийг сонгон судалж буй оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. 

Олимпиад нь оюутнуудын англи хэлний мэдлэгийг сайжруулж, сурах сонирхлыг өрнүүлэх, англиар ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, оюутанд үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх чадварыг  хөгжүүлэх зорилготой байв.

 

 

Олимпиадын дүнг ангилал тус бүрээр товч танилцуулбал:

  1. S.CE102 судалж буй оюутнуудаас “TOEIC-ийн шалгалт”, “Илтгэлийн тэмцээн”, “Багийн тэмцээн” гэсэн 3 шатаар зохион байгуулж тэмцээний нийлбэр оноогоор I-III байр эзлүүлэв. Үүнд:

1-р байр:  А.Ариунаа багштай БУХС-ийн баг (Н.Болор, Б.Эрхэмбаяр, Д.Анударь, О.Оюундарь, Б.Эгшиглэн)

2-р байр: Г.Ариунаа багштай МехТС-ийн баг (Г.Уртнасан, Б.Бат-Энэрэл, Б.Мөнхбат, Г.Чанцалдулам, Ж.Буяннэмэх)

3-р байр: Э.Саруул багштай ЭХС-ийн баг (К.Айбота, Б.Хурбаяр, Д.Маргад, П.Жаргал) нар

  1. S.EST210, S.EBM210 хичээл судалж буй оюутнуудын олимпиадыг “TOEIC-ийн шалгалт”, “Илтгэлийн тэмцээн” гэсэн 2 шатаар зохион байгуулж тэмцээний нийлбэр оноогоор I-VII байр эзлүүлэв. Үүнд:

1-р байр: Р.Наранцэцэг  багштайБАС-ийн оюутан Б.Төгс-Очир

2-р байр: А.Мөнгөнчимэг багштай БАС-ийн оюутан М.Ариунтуяа

3-р байр: А.Болормаа багштай МХТС-ийн оюутан Б.Мөнхболд

4-р байр: БАС-ийн оюутан Б.Хуланзаяа

5-р байр: А.Болормаа багштай МХТС-ийн оюутан Б.Бодибилэг

6-р байр: Г.Гантуяа багштай БАС-ийн оюутан О.Хос-Эрдэнэ

7-р байр-2: Б.Туяа багштай  БАС-ийн оюутан Б.Бүжинлхам, ГУУС-ийн оюутан  Ж.Эрдэнэбаяр нар

  1. S.ESP310 мэргэжлийн англи хэлний олимпиадыг “Видео бичлэг”, “Хэлэлцүүлэг” гэсэн 2 шатаар зохион байгуулж нийлбэр оноогоор I-III байр эзлүүллээ. Үүнд:

      1-р байр: Н.Оюунцэцэг багштай ҮТС-ийн баг (Э.Анударь, A.Багийлаа, Б.Батбаясгалан Г.Мөнх-Үжин)

      2-р байр: П.Бямбажав багштай БАС-ийн баг (T.Мөнхтулга, Б.Эрдэнэбилиг, С.Хаясиит)

        3-р байр: Г.Ариунаа багштай МТС-ийн баг (Б.Тэмүүлэн, К.Абилай, У.Учрал) нар тус тус шалгарч сертификат, медаль, сургалтын эрхийн бичиг, кредитийн урамшууллаар шагнууллаа.

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан ГХИ-ийн захиргаа, уригдан ирсэн хүндэт шүүгчид,  Скот Потийт  (English Language Fellow), Оюутын соёл, үйлчилгээний албаны хамт олонд талархал илэрхийлье!

Англи хэл судлалын тэнхим

Олимпиадыг зохион байгуулах комисс