ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2018 оны 11 дүгээр сарын 28                          Дугаар: 24                              Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1751 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн дэд захирал А.Сарнай, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: БАС-ийн захирал Э.Нинжгарав, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар.

Хэлэлцсэн асуудал:

1. БСШУСЯ-ны албан тоот, Үндэсний Аудитын Газрын аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу хийгдсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНББА-ны дарга Д.Барсболд

2. ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрын барилгын ажлын явцын талаар

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ХОХГ-ны дарга Г.Жавхлан

3. “ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

4. Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Үндэсний Аудитын Газрын зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангахтай холбогдуулан тушаалын төсөл боловсруулж, батлуулж ажиллахыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга (Д.Барсболд)-д, хэрэгжүүлж ажиллахыг чиглэл хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгов.

2. Хичээлийн VIII байрын барилгын ажлын гүйцэтгэлийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу барилгын ажил 51,7 хувийн гүйцэтгэлтэй тул гэрээний дагуу 2,6 тэрбум төгрөг шилжүүлэхийг дэмжив.

3. Хичээлийн VIII байрын барилгын ажилд байнга хяналт тавьж ажиллахыг СХО эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ)-д, талбайн хуваарилалт хийж 2018 оны 12 сард багтаан Захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг ЧХШҮ эрхэлсэн дэд захирал (Ц.Баатархүү)-д хариуцуулахаар тогтов.

4. “ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд гишүүдийн саналыг тусгаж, редакцийн найруулга хийж Захирлын тушаалаар баталгаажуулахыг ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

5. ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн даргаар ГУУС-ийн ахмад багш Д.Чулууныг томилохоор тогтов.

6. Бүрэлдэхүүн сургуулиудын ахмадын салбар зөвлөлийн ахлагчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар томилж, сард 50 мянган төгрөгний урамшуулах олгохыг журамд тусгахыг дэмжив.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР