ШУТИС-ийн эрэгтэй оюутнуудад чиглэсэн сургалт зохион байгууллаа


12-р сар. 4, 2018, 9:48 a.m.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Оюутны соёл, үйлчилгээний алба хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд зөвхөн эрэгтэй оюутнуудад зориулан жендерт суурилсан хүний эрхийн суурь зарчмын талаар үндсэн ойлголт, нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эрчүүдийн өөрсдийн оролцоог хангах, амлалтыг өгүүлэх, тэднийг энэ үйлсэд татан оролцуулж, сэдэлжүүлэх зорилгоор уулзалт, сургалтыг  2018 оны 12-р сарын 03-ны 12:30-14:30 цагийн хооронд ШУТИС-ийн 1-р байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, ХЭҮТ-ийн тэргүүн Б.Сувд нар нээж Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  16 хоногийн аяны талаар товч танилцуулга хийж лекторуудыг урьж танилцуулж сургалтыг дараах агуулга сэдвийн  хүрээнд  зохион байгуулав.

           

  • Хүний эрх гэж юу вэ?,  Хүний эрхийн суурь зарчим Жендерийн тухай үндсэн ойлголт- Б.Болорсайхан /Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвслийн зохицуулагч/
  • Гэр бүлийн харилцаа, Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд, Уламжлалт хандлагын талаар ойлголт- Д.Эрдэнэцогт  /Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн/
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эрчүүдийн оролцоо, дэлхийн залуучуудын өнөөгийн чиг хандлагага-Ч.Ганжавхлан / Лантуун дохио ТББ-ын тэргүүн /

 

Тус арга хэмжээнд “Соёмбо” клуб хамтран ажиллаж тамхи татаж танхайрсан 15 оюутныг хамруулав. Сургуулиудаас БАС-19 оюутан, ЭХС-30 оюутан, ГУУС- 23 оюутан, ҮТС-9 оюутан, ГХИ-5 оюутан хамрагдсан байна.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Соёмбо клуб