Докторын зэрэг хамгаална

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн докторант Батбаярын Ариунжаргал “Бизнесийн байгууллагын инновацийн удирдлагын тогтолцоо бүрдүүлэх асуудал /Барилгын байгууллагын жишээн дээр/” сэдвээр Менежментийн доктор /Ph.D./-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14.00 цагт Удирдлагын академийн төв байрны 208 тоот өрөөнд эхэлнэ. Докторын зэрэг горилж буй ажилтай ШУТИС болон Удирдлагын академийн номын санд танилцаж болно.

Менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл