ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн тайлан хэлэлцэх хурлаа хийж шинэ жилийн арга хэмжээгээр шилдгүүдээ шалгарууллаа

ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн тайлан хэлэлцэх хурал 2018 оны 12 сарын 05 нд Е-604 тоот танхимд боллоо. Нийт 30 клуб тайлангаа танилцуулснаас мэргэжлийн 15 клуб, сайн дурын 9 клуб , урлагийн 6 клуб  тайлангаа тавьж дүгнүүллээ.

Тайланг сонсон дүгнэх үйл ажиллагааг ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, ХШУС-ийн Математикийн ахлах багш А.Эрдэнэсувд, ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш Л.Ишдорж нар ажилласан.

 

Мэргэжлийн клубүүдийн оюутнууд шүүгч нарын хамт

2018 оны 12 сарын 09 нд Оюутны клубүүдийн нэгдсэн шинэ жил Метрополист болж нийт 28 клубийн 150 гаруй оюутан оролцсож арга хэмжээ сайхан боллоо.

Тус арга хэмжээнд ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, мэргэжилтэн Ц.Болдбаатар, Хятад хэлний клубийн зөвлөх багш, ГХИ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа, “Анарваан” ардын бүжгийн клубийн зөвлөх багш, ГХИ-ийн ахлах багш Б.Туяа нар оролцлоо.

Шинэ жилийн цэнгүүнийг нээж ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа үг хэллээ. Тэрээр 2018 онд 10 клуб шинээр байгуулагдан клубийн хүрээнд 1500 гаруй оюутан, 30 гаруй багш нар үр дүнтэй хамтран ажиллаж оюутны хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй амжилтыг дүгнээд 2019 ондоо улам их амжилтаар арвин, олон шинэ клубүүдийн үйл ажиллагааг эхлүүлэн хамтран ажиллаж ШУТИС-ийн оюутан бүрийг клубийн эгнээндээ нэгтгэсэн үр дүнтэй он байхын өлзийтэй сайхан ерөөлийн дэвшүүллээ.

 

Шинэ жилийн арга хэмжээнд  урлагийн клубүүдийн авъяаслаг оюутнууд тусгай үзүүлбэрээрээ бэлэг барьж багш, оюутнуудаа баярлууллаа.

 

2018 оны шилдэг клуб,  шилдэг клубийн ахлагч нарыг тодруулан шагнаж урамшууллаа Шагнал урамшууллыг ОСҮА-ны ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, мэргэжилтэн Ц.Болдбаатар, Хятад хэлний клубийн зөвлөх багш, ГХИ-ийн ахлах багш Ц.Эрдэнэзаяа, “Анарваан” ардын бүжгийн клубийн зөвлөх багш Б.Туяа, 2017-2018 оны клубүүдийн нэгдсэн зөвлөлийн дарга асан Б.Мөнх-Эрдэнэ нар гардууллаа.

Ингээд 2018 оны мэргэжлийн шилдэг клубээр ҮТС-ийн Дизайны салбарын “INSPIRATION” клуб шалгарсан бол Сайн дурын клубээр “Хятад хэлний” клуб шалгарсан. Оны шилдэг клубийн ахлагчаар тус клубүүдийн ахлагч нарыг тодруулж “INSPIRATION” клубийн ахлагч Мөнхчимэг, “Хятад хэлний” клубийн ахлагч Б.Отгонбаяр нарыг шагнасан.

 

Хятад хэлний клубийн зөвлөх багш, ГХИ-ийн ахлах багш Ц.Эрдэнэзаяа оюутан залууст хандан ШУТИС-ийн эрхэм зорилгыг биелүүлж судалгааны их сургууль болох их ажилд бодит хувь нэмэр оруулж буй оюутан залуучууд та бүгдээрээ бахархаж байна. Миний зөвлөж буй “Хятад хэлний клуб “ шилдэг клубээр шалгарсанд баярлалаа, бидний хамтын ажиллагааг дэмжсэнд баярлалаа цаашид улам их хичээн үлгэр жишээчээр ажиллах талаар бахархан хэлж байлаа. 

“Анарваан” ардын бүжгийн клубийн зөвлөх багш Б.Туяа клубийнхээ оюутнуудаас анхлан ээж болсон оюутандаа гарын бэлэг гардууллаа.

Шагналууд дээр нэмээд олон азтай оюутнуудаа шалгаруулан шагнан урамшууллаа. “INSPIRATION” клубийн ахлагч Мөнхчимэг клубийн гишүүддээ бэлэг гардуулав. Клубүүдийн шинэ жилийн арга хэмжээг хөтлөгчийн клубийн оюутнууд шууд live  хийж арга хэмжээг олон оюутан залуустаа хүргэн ажиллав. Шинэ жилийн ханхүү, гүнжийг шалгаруулав.

Тус арга хэмжээн дээр 2018-2019 оны клубийн нэгдсэн зөвлөлийн даргаар ажилласан “Мартинс” клубийн ахлагч У.Анударь үүрэгт ажлаа  клубийн оюутнуудын хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу дараагийн клуб болох “Хятад хэлний” клубийн хамт олонд клубүүдийн нэгдсэн арга хэмжээг хариуцан ажиллах хүндтэй үүргийг хүлээлгэн өглөө.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл