“Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хэвлэн нийтлэл, тавигдах шаардлага семинар” боллоо

“Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хэвлэн нийтлэл, тавигдах шаардлага” семинарыг Эрдэм шинжилгээ, инновацийн газрын санаачилгаар Монголын номын сангийн консорциумтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, алба нэгж, салбар тэнхимийн сэтгүүл эрхлэгчид,  редакцийн зөвлөлийн гишүүд,  эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд бүхий 60 орчим хүмүүс оролцлоо.

2018 оноос ШУТИС нь олон улсын түвшинд хянагддаг онлайн сэтгүүлтэй болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Mongolian Geoscientist”, “Mongolian Journal of Applied Science and Engineering” сэтгүүлүүдийн бэлтгэл ажлын талаар тус сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүд танилцуулга хийв.

Тус семинарт МНСК-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформ /Mongolia JOL/”-ын танилцуулга, “Сэтгүүл хэвлэн нийтлэх шаардлага, стандартууд” илтгэл хэлэлцүүллээ.

 

Түүнчлэн Хими, химийн технологийн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, MJC-ийн  ерөнхий редактор, академич Ж.Тэмүүжин “Mongolian journal of Chemistry” сэтгүүлийн амжилтын түүх, сэтгүүл эрхлэн гаргахад тулгардаг хүндрэл, бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй өөрийн арга, туршлагаасаа хуваалцлаа.

Судлаачдын бүтээлийг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгож буй 10 гаруй сэтгүүл ШУТИС-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр сэтгүүлийн редакцийн зөвлөлд 183 орчим хүн ажиллаж байна.

Сэтгүүлийн нэр хүндийг өсгөдөг чухал зүйл нь эрдэм шинжилгээний өгүүлэл бөгөөд судалгааны бүтээл бичих аргазүйд суралцах “MUST author training” сургалтыг 2019 оны 1 дүгээр улиралд судлаачдын дунд зохион байгуулах гэж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР