ШУТИС-ийн Ахлах сургуулиас Сүхбаатар дүүргийн шилдгүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ үе тэнгийн найзуудаа манлайлсан дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах арга хэмжээ 2018 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Дүүргийн шилдэг хүүхэд шалгаруулалтанд 23 сургуулийн 115 хүүхдийн материал ирснээс хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлээр“Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” номинацид 36 хүүхдийг шилдгээр тодруулсан. Үүнд:

  • “ДҮҮРГИЙН АВЬЯАСЛАГ СУРАГЧ”-аар, ШУТИС-ийн ахлах сургуулийн 12б ангийн сурагч  С.Дашдулам
  • “ДҮҮРГИЙН МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ”-аар ШУТИС-ийн ахлах сургуулийн 11б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ нар нь хичээл зүтгэл, мэдлэг чадвар, авьяас, ур ухаан, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучлан дүүргийн шилдэг сурагчдаар шалгарлаа.

Мөн нийслэлийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын дунд зохиогдсон уралдаанаас дизайн технологийн багш Э.Гансүх нь сургалтын чанар, ажлын үр дүнгээрээ шалгарч “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ БАГШ” өргөмжлөлөөр шагнагдав.