Богд ууланд аялаад ирлээ

Аялж амрахыг алжаал тайлах хамгийн ашигтай хэлбэр гэдэг. Шинэ оныхоо анхны өдрийн наран мандахыг уулын оройгоос харах бүр ч сайхан. Биеийн тамрынхан манлайлж манай багш, ажилтан богд уулынхаа Цэцээгүний оргилд гарч 60 жилийнхээ ойг угтаж байгаа сургуулийнхаа далбааг мандууллаа.

 

Энэ өдөр магадтай хагас мянган хүн шинэхэн цас, шилмүүст модны анхилам үнэрээр амьсгалж аялав.