Өрөмдлөг - 2018 (Drilling-2018) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал

ШУТИС-ийн ГУУС, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо хамтран 2018-12-19-нд Өрөмдлөг - 2018 (Drilling-2018) эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р хурлыг ирэх жил болох ШУТИС-ийн 60, Монголын Геологийн-80, энэ жил болж өнгөрч байгаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монголын Усны аж ахуйн 80, Эрдэнэдриллинг ХХК-ны 15 жилийн ойд зориулан амжилттай зохион байгуулав.

           Энэ удаагийн хурал, бүх арга хэмжээг энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа, төрөлх сургуульдаа ирэх жил тохиох сургуулийнхаа 60, Өрмийн инженерүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд угтан 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өрөмдлөгийн техник, технологи”-ийн орчин үеийн кабинет байгуулан хүлээлгэж өгсөн, манай шавь, Монгол улсын Өрмийн Мэргэшсэн инженер Б.Шихтулга захиралтай Өрөмдлөгийн Эрдэнэдриллинг ХХК ивээн тэтгэсэн болно.

        ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, профессор Л.Пүрэв, Зөвлөх профессор, Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав нар үг хэлж нээсэн ба дотоод гадаадын 30 илтгэл хэлэлцэж, шилдэг илтгэлийг шалгаруулж шагнав.

           Шилдгийн шилдэг илтгэл, илтгэгчээр “Өрөмдлөгийн технологийн үзүүлэлтүүдийг мэдээлэх, дамжуулах программ хангамж нэвтрүүлэх судалгаа” сэдвээр ШУТИС-ийн ГУУС-ийн Өрмийн инженерийн салбарын сургалтын мастер, манай шавь Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Тэнгис нар шалгарч өргөмжлөл, 1000 ам. доллараар шагнуулав.

        Хурлын илтгэл, мэдээллүүдээр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №20/247 дугаар Өрөмдлөг - 2018 (Drilling-2018) бүтээлийн 1/20 эмхэтгэл 100 ш хэвлэгдэн тараагдав.

Өрөмдлөг-2018 (Drilling-2018) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р

хуралд оролцогчид...

Өрөмдлөг-2018 (Drilling-2018) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн 20-р

хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор,профессор Л.Пүрэв үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсч нээв.

ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал , доктор, профессор Ж.Цэвээнжав ерөнхий илгэлийг тавив

ШУТИС-ийн ГУУС-ийн шавь, Монгол улсын Өрмийн Мэргэшсэн инженер Б.Шихтулга захиралтай өрөмдлөгийн Эрдэнэдриллинг ХХК 2018 оны Монгол улсын өрөмдлөгийн шилдэг байгууллагаар шалгарав.

 Өрөмдлөг-2018 (Drilling-2018) хурлын шилдэг илтгэгчээр ШУТИС-ийн ГУУС-ийн Өрмийн инжеэнерийн салбарын залуу судлаач, өрмийн магистр Б.Мөнх-Эрдэнэ шалгарав.