ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 12 дугаар сарын 25                             Дугаар: 28                              Улаанбаатар хот

     

     Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1710 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Өлзийбаяр, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар.

Хэлэлцэх асуудал:

1. МСҮТ төгсөгчдийн дипломыг ШУТИС-ийн ҮТС-ийн зарим хөтөлбөрийн хичээлтэй дүйцүүлэх тухай

             ҮТС-ийн захира Ж.Туяацэцэг

2. ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах аяллын тухай

ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. МСҮТ төгсөгчдийн дипломыг үндэслэн ШУТИС-ийн бакалаврын түвшинд (өдрийн ангид) элсүүлэн суралцуулах боломжийн талаар Хөдөлмөрийн яам, БСШУСЯ-нд санал хүсэлт явуулах талаар хамтарч ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газар (СБЗГ)-ын дарга Д.Гэрэлт-Од, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

2. Инженерийн бэлтгэл ангийн элсэлтийн асуудлыг БСШУСЯ-нд тавьж, шийдвэрлүүлж, ШУТИС-ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийлгэж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт үүрэг болгов.

3. ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах аяллыг дэмжиж, ирэх оны төсөв, төлөвлөгөөндөө тусгах, аялалд явах бүрэлдэхүүнийг тодруулж өгөхийг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад, аяллын явцад аюулгүй байдлыг хангаж явахыг Ахмадыг зөвлөлийн дарга Д.Чулуунд тус тус үүрэг болгов.

4. ШУТИС-ийн Захирлын үүрэг даалгавар:

- Эрдэм шинжилгээний ажлын орлого болон бусад төсөл, гэрээт ажлын өглөг, авлагыг ойрын өдрүүдэд хөөцөлдөөд барагдуулах, орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

- Орлого, зарлагын төсвийг томъёолох, УЗ-өөрөө хэлэлцүүлж батлуулахдаа Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, Сангийн яамны батлагдсан стандартын дагуу төлөвлөх, санхүүгийн бүртгэл хийх, зардлаа тооцохдоо Монгол Улсын стандарт, хууль зүй, норм нормативт нийцсэн бүртгэл хийж ажиллахыг бүх бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, нягтлан бодогч нарт,

- ШУТИС-ийн багш, ажилтнуудад урамшууллын цалин хөлс олгох системийг боловсруулж, хэлэлцүүлэхийг ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт,

- Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар хэрэгжүүлэх санал боловсруулан танилцуулж, хариуцлагатай, шуурхай ажиллахыг ЗХНГ-ын дарга Н.Ганзориг, холбогдох нэгжийн удирдлагууд,

- Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журмыг УЗ-д танилцуулсан, зөв зүйтэй ажил гэж дэмжсэн. Уг журмыг хэрхэн хэрэгжүүлэх, холбогдох арга хэмжээг авч жигдрүүлэх, оны өмнө ямар ямар арга хэмжээ авах, он гармагц ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нэвтрүүлэх талаар СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ удирдлагаар хангах, СНББА шуурхай, чадварлаг, алдаагүй зохион байгуулах ажиллахыг,

- УЗ-ийн дараагийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэлийг хангаж ажиллахыг асуудал хариуцсан удирдлагуудад,

- Өнгөрсөн жил аудитын дүгнэлтээр Боловсролын салбар дотроо ШУТИС зөрчилгүй гэсэн цөөхөн байгууллагын нэг болсон. Тэр жишгээрээ 2018 оны санхүүгийн үйл ажиллагааны аудитад үлгэр жишээ сайн дүгнүүлэхийг бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн захирал, нягтлан бодогч нарт,

- 2018/2019 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлт, диплом хамгаалалт эхэлж байгаатай холбогдуулан диплом хамгаалалт, дүн тулгалт, оюутны асуудлууд санал гомдолгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг СБЗГ, СХБА, бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлуудад,

- Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн нэгдсэн албаны бүтэц, чиг үүргийг боловсруулж 2019 оны 01 сарын 15-ны дотор ректорын зөвлөлийн хуралд танилцуулахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд,

- Шинэ жилийн баярыг захиргааны санаачлагаар бус хамт олон өөрсдөө хувиараа тэмдэглэх бол элдэв асуудалгүй, олон хүний аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад анхааруулж, үүрэг болгов.

- БСШУСЯ-д ШУТИС-ийн захирал үр дүнгийн тайлангаа 2018 оны 12 сарын 19-ний өдөр тавьж “хангалттай сайн” дүгнэгдсэн нь манай ШУТИС-ийн хамт олны ажлын амжилт, үр дүн гэж дүгнэв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР