ХШУС, Химийн инженерчлэлийн салбарын төгсөгчид ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй уулзах өдөрлөг боллоо

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын төгсөгчид ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй уулзах өдөрлөгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн Е-405 тоотод амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Ажил олгогч байгууллагуудын төлөөлөгч нарт ХИС-ын танилцуулгыг эрхлэгч, доктор (Ph.D), газрын тосны зөвлөх инженер Д.Хандмаа хийв. 

 

Өдөрлөгт манай төгсөгчдөд ажил олгогч ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэн, ШУТИС, Уул уурхайн хүрээлэн, “Хан Лаб” ХХК, “АЛС групп” ХХК, “МАК” ХХК, “Монголиа Авиашин Фүел” ХХК, “Шунхлай групп” ХХК “Монголын Химич, Химийн инженер, технологичдын холбоо” төрийн бус байгууллага тус тус оролцлоо.

 

Химийн инженерчлэлийн салбарыг төгссөн оюутнуудын хувьд мэргэжлийн онолын мэдлэг, практик чадвар, ажилдаа хандах хандлагад дүгнэлт хийж, цаашид мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, саналаа солилцлоо. Уулзалтын үр дүнд цаашид сургалт, судалгааны чиглэлээр ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа улам өргөжүүлж төсөл хөтөлбөр, нээлттэй лабораторийг байгуулах боломжийг судлахаар болов. Уулзалтад оролцсон нийт ажил олгогч байгууллагуудад цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, талархал илэрхийлье. 

 

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар