“Хичээлийн байрны эрүүл ахуй, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх бодисыг зөв найруулж хэрэглэх тухай” сургалт


1-р сар. 24, 2019, 2:02 a.m.

Хичээлийн байрны эрүүл ахуй, цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, халдваргүйжүүлэх бодисыг зөв найруулах дадалд сургах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний ажилчдын эрүүл ахуй, ажлын нөхцөлийн талаарх уулзалт, сургалтыг 2019 оны 01 сарын 23-ны өдөр  

  • 12:00 цагаас  Хичээлийн 1-р байрны 116 тоот өрөөнд 37 үйлчилгээний ажилтан, аж ахуйн нярвууд,  /ГУУС, ЗАА, Номын сан, ГХИ, ХШУС, ҮТС/
  • 14:00 цагаас Хичээлийн 2-р байрны 505 тоот өрөөнд 34 үйлчилгээний ажилтан, аж ахуйн нярвууд, /БАС, ЭХС, ГУУС/

тус  тус хамрагдлаа.

 

“Хичээлийн байрны эрүүл ахуй, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисыг зөв найруулж хэрэглэх тухай” сургалтыг ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, БАНА, Бүрэлдэхүүн сургуулиудын байр хариуцсан менежерүүд хамтран зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Анхцэцэг заан явуулав. Сургалтын үеэр үйлчилгээний ажилтнуудын санал хүсэлтийг авч, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

БАЙР АШИГЛАЛТЫН НЭГДСЭН АЛБА