ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 01 дүгээр сарын 15                                       Дугаар: 02                                  Улаанбаатар хот

   

         Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1640 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн дэд захирал П.Булга, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн дэд захирал Д.Гантулга, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ГУУС-ийн Уул уурхайн салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай санал

ГУУС-ийн дарга Л.Пүрэв

         Бусад асуудал,

ШУТИС-ийн багш, ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журмын төсөл

ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ГУУС-ийн Уул уурхайн салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай саналыг дэмжиж, Захирлын зөвлөлийн хурлаар яригдсан саналуудыг тусгаж, дахин боловсруулаад ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ГУУС-ийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.

2. "ШУТИС-ийн багш, ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам"-д тусгах саналуудыг албан бичгээр ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт ирүүлэхийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. Ирүүлсэн саналуудыг судлан журмын төсөлд тусган, редакцийн найруулга хийн захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

3. Захирал, захирлын зөвлөлийн гишүүд болон газар, нэгжийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. Үүнд:

  • ШУТИС-ийн 60 жилийн ойг 2019 оны 10 сард тэмдэглэх тухай БСШУС-ын Сайдын тушаал гарсан. 60 жилийн ой угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг батлах,
  •  ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийг албан ёсоор эхлүүлж, их сургуулийн хэмжээнд зарлах. Төслийн зорилго, хэрэгжүүлэх ажил, үр дүн, шалгуур үзүүлэлт гэх мэтийн бүхий л зүйлийг маш тодорхой болгоод захирлын зөвлөлд танилцуулах,
  • Их сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг дэмжсэн бодлогын баримт бичгийг боловсруулан Эрдмийн зөвлөлийн хуралдаанд танилцуулаад мөрдөх. Танилцуулга бэлтгэж ажиллахыг,
  • 2019 онд багш, ажилтнуудад чиглэсэн урлагийн их наадам зохион байгуулах,
  • Захиргаанаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд захирлын зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байхыг үүрэг болгов.
  • Их сургуулийн 60 жилийн ойн хүрээнд төгсөгч, дэмжигч, хандивлагчдаас хандив цуглуулах хөрөнгө оруулалт татах ажил зохион байгуулах,
  •  Оюутны дуу, бүжгийн чуулга байгуулах ажлыг хурдасгах,
  • Ахисан түвшний сургуулиудыг байгуулах шийдвэр гарсан. Бизнесийн ахисан түвшний сургууль /БАТС/-тай холбоотой тушаал гарч, захирлыг нь томилж, тусд нь данс, төсөв, төлөвлөгөөтэй болоод явж байгаа. БАТС дотроо ямар салбар, тэнхим, бүтэц, зохион байгуулалттай байх уу, ямар хөтөлбөрүүдийг хариуцах уу гэдгийг ахин хэлэлцүүлэх,
  • ЭХС, МХТС, МехТС-иуд ахисан түвшний салбар гэж байгуулах тухай.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР