ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

          2019 оны 01 дүгээр сарын 24                            Дугаар: 03                                  Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1530 цагт эхэлж 1700 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн дэд захирал Н.Эрдэнэхүү, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Томилолттой болон өвчтэй, чөлөөтэй: БАС-ийн захирал Э.Нинжгарав, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар.

Хэлэлцсэн асуудал:

1. Мэргэжлийн салбар, тэнхим байгуулах, зарим нэгжийн бүтэц, зохион байгуулалтын талаар

ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан

2. Бусад асуудал

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Гадаад хэлний институтийг Гадаад хэлний сургууль (ГХС) болгон өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан “Хэрэглээний хэл шинжлэлийн салбар”, “Англи хэлний тэнхим”, “Ази судлалын тэнхим”, Бизнесийн ахисан түвшний сургууль (БАТС)-ийн “Бизнесийн удирдлага, менежментийн салбар”, Нээлттэй боловсролын төв (НБТ)-ийн “Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхим”-ийг шинээр зохион байгуулах саналыг дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. 

2. Механик техникийн сургууль (МехТС), Эрчим хүчний сургууль (ЭХС), Гадаад хэлний институт (ГХИ)-ээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт олгохыг дэмжив. Эргэн төлөгдөх санхүүжилтийг 2019 онд багтаан буцаан төвлөрүүлэхийг ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн нарт үүрэг болгов.

3. 60 жилийн ой угтсан ажлуудын бэлтгэлийг хангаж, чиглэл чиглэлийн асуудлуудыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шуурхай зохион байгуулж ажиллахыг ШУТИС-ийн дэд захирал Х.Энхжаргал, Т.Намнан, Б.Сүхбат, Л.Баяр-Эрдэнэ, Ц.Баатархүү нарт үүрэг болгов.

4. “Инженерийн бэлтгэл” сургалт явуулах зөвшөөрлийг хөөцөлдөөд тусгай зөвшөөрөлд нэмж бичүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

5. Гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутнуудыг журмын дагуу шуурхай, чирэгдэлгүй бүртгэж, хичээл сонголт хийлгэж байхыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР