ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын багш, сургалтын мастеруудад зориулан Химийн үйлдвэрийн процесс аппаратын лабораторийн сургалт боллоо

Химийн инженерчлэлийн салбарын залуу багш нар, сургалтын мастерууд химийн үйлдвэрийн бага оврын аппарат тоног төхөөрөмж дээр ажиллаж сурах, туршилтын хэмжилтийг хийж, гарсан үр дүнг боловсруулж сурах зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 14-18 хооронд ШУТИС-ийн Т байрны 204 тоот лабораторт Химийн үйлдвэрийн процесс аппаратын лабораторийн сургалтанд хамрагдав. Сургалтыг ХИС-ын ахлах багш А.Доржготов, багш Ч.Гүнчин, Х.Серикжан нар удирдан явуулав.