ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын  сургалтанд элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2019 оны 01 дүгээр сарын 21-ээс 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд  бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна. Магистрантурт элсэн суралцах хvсэлтэй хvмvvс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний vнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бvртгэлийн хураамж 10000₮ (Хаан банк дахь 5431012534 дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
02 сарын 12           10:00    Гадаад хэл /онлайн/
02 сарын 13           11:00    Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА
Web: http://www.must.edu.mn/