2019 оны IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх шалгаруулалт /2019.02.13 – 2019.03.01/

IAESTE олон улсын оюутан солилцооны байгууллагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсуудад (хавсралтанд заасан) богино дадлага хийх сонирхолтой оюутнуудыг 2019 оны ээлжит сонгон шалгаруулалтад оролцуулна. Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны 218 тоот өрөөнд доорх бичиг баримтыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү. Үүнд:

  1. Цахим үнэмлэх (хуулбар)
  2. Оюутны үнэмлэх (хуулбар)
  3. Сургуулийн тодорхойлолт  
  4. Дүнгийн хуудас /Голч 2.8-с дээш/
  5. Шалгалтын хураамж 5000 төгрөг (Хураамжийг: Дансны дугаар: 1102928189 Голомт банк, Хүлээн авагч: Эрдэм шигжилгээ, инновацийн газар, Гүйлгээний утга: IAESTE бүртгэлийн хураамж ГХХАА-нд гэж төлнө үү. Мөн төлбөрийн баримтаа авч ирнэ үү)

Анхааруулга: Шалгаруулалтанд орохыг хүсэгчид дараах ажлын саналуудад тавигдсан мэргэжил, курс, ажилд тавигдах болон гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байхыг анхаарна уу. Мөн TOEFL, IBT, IELTS зэрэг шалгалтын оноотой бол онооны хуудсаа авч ирнэ үү.

IAESTE MONGOLIA – 2019 оны офферууд

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

IAESTE Монгол