Зөвлөхийн тендерийн урилга

Зөвлөхийн тендерийн урилга

Огноо : 2019.02.18

1. Шинжлэх ухаан технологийн их сургууль нь тендерийн дугаар: ШУТИС/201901003 Тендерийн нэр: ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологи, судалгаа, инновацын барилга (Хичээлийн IV байр)-ыг буулгах болон барих зураг, төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зураг, төсөв боловсруулах ажлыг  гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

2. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

  1. “Гранд тек” ХХК
  2. “Тамир консалтинг”ХХК
  3.  Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ
  4. “Ди Ди Эй Жи” ХХК
  5. “Намир Алтай” ХХК

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

4. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

         Бүлэг 1 - Урилга

         Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн  хүснэгтийн хамт)

         Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

         Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

         Бүлэг 5 - Ажлын даалгавар

         Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

         Бүлэг 7- Тендерийн баталгаа

Зөвлөхийн саналын баримт бичгийг худалдан авах хүсэлтээ албан ёсоор гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Голомт банкны 1102928177 тоот дансанд /ШУТИС Захиргаа/ тушаана.

Саналыг 2019 оны 03 дугаар сарын  21-ны өдрийн  11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.      

5.Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Хаяг: СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34 ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот Мэргэжилтэн Д.Долгоржав утас:80062998