ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны хурлын тэмдэглэлээс


2-р сар. 18, 2019, 1:40 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 02 дугаар сарын 12                               Дугаар: 04                                   Улаанбаатар хот

Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1900 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, дэд захирал Ж.Азжаргал, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Хуралд суугаагүй: ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн оюутнуудаас англи хэлний олон улсын стандарт шалгалт TOEIC авах тухай

ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн

2. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн оюутнуудаас англи хэлний олон улсын стандарт шалгалт TOEIC авах тухай асуудлыг дахин судалж, системтэй боловсруулалт хийн ойрын хугацаанд Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг ГХС-ийн захирал Б.Соёлсүрэнд үүрэг болгов.

2. БСШУСЯ-аар шийдүүлэх асуудлаа томъёолж хүсэлт гаргаж шийдүүлэх, захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж элсэлтийн журмыг дахин боловсруулан хэлэлцүүлэхийг СОАЭ дэд захирал Х.Энжаргалд үүрэг болгов.

3. ШУТИС-ийн оюутны дуу, бүжгийн чуулга байгуулахыг дэмжиж, оюутны дуу, бүжгийн чуулгын үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл боловсруулж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

4. ЭХС, БАС-иудын 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн дүнг үндэслэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР