“Эерэг ШУТИС" аяны хүрээнд “UB comedy” клуб тоглолт хийж орлогоо хоёр оюутанд хандивлав

ШУТИС-ийн оюутны холбооноос санаачлан “Эерэг ШУТИС" аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд зориулан 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд “UB comedy” клуб тоглолт хийж нийт 300 гаруй оюутан залууст инээд хөөр бэлэглэн тоглолтын орлогоо ҮТС-ийн хүнсний инженерчлэлийн 4-р дамжааны оюутан С.Пүрэвсүрэн, ЭХС-ийн сэргээгдэх эрчим хүчний 1-р дамжааны оюутан Э.Батбаясгалан нарт хандивлав.