“Оюутан цэрэг” мэргэжил олгох сургалтын бүртгэл 02 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно

“Оюутан цэрэг” мэргэжил олгох сургалтын бүртгэл 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрээс 22-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд явагдана.  

Тавигдах шаардлага

  • 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • 1-р курсийн оюутан байх
  • ҮГД 2.8-иас дээш дүнтэй суралцаж байх

Бүртгүүлэхдээ бүрдүүлэх материал

Үүнд:

  • Иргэний цахим үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн жилийн даатгал төлсөн байх/
  • Оюутны үнэмлэх
  • Сургуулийн дүнгийн тодорхойлолт
  • Сурлагын дүнгийн хүснэгт
  • Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

​Өргөдлийн маягт

ОЮУТНЫ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА