ШУТИС-ийн Хятад хэлний клубээс зохион байгуулдаг “Төгсөгчдийн цуврал лекц 2”

“ШУТИС-60 жил” ойг угтан сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц 2”-ийг “Бүтээлчээр суралцахуй” сэдвээр сургуулийн чиглэл, зорилгыг дэмжин ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхлыг төрүүлэх, зөв хандлагатай “бүтээлч оюутан” болгох зорилгоор ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2 дугаар ангийн, ГХС-ийн ТТО-хятад хэлний 1,2,3 дугаар ангийн оюутнуудад БНХАУ-ын “Зүүн Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургууль”-ийн “Цахилгаан хангамж” мэргэжлээр суралцаж буй магистрант Э.Ану, бакалавр оюутан Б.Түвшинжаргал, “Евро фарм” ХХК-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер И.Болормаа нарыг урьж энэхүү лекцээ эхлүүллээ.

 

Зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа клубын зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах дараах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.

- Хувь хүний хөгжил талаас хэрхэн бусадтай зөв хандлагатай, зөв харилцах талаар

- Хэрхэн зөв сууж  сурах, цагаа зөв ашиглах, өөрийгөө хөгжүүлэх талаар

- Суралцахуйг хэрхэн бүтээлчээр идэвхжүүлэх талаар

- Эх орондоо болон хятад улсад хятад хэлийг бүтээлчээр суралцаж, түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгөх  талаар

- Гадаадад суралцахад эх түүх, соёл уламжлалаасаа илүү суралцах, уншиж мэдэх, харилцан суралцах

- БНХАУ-тай хамтарсан хөтөлбөрийн анги, мэргэжлийн болон ажлын байрны давуу тал гэх мэт олон сэдвээр уригдсан зочид маань мэдээллээ танилцуулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, хүссэн мэдээ мэдээллээр хангасан, мэргэжлийн давуу талаа олж харсан, оюутны бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн илтгэгч сонсогчдод харилцан үр өгөөжтэй болж өндөрлөсөнд клубын хамт олны зүгээс сэтгэл дүүрэн баяртай байна.

Энэхүү лекцэнд ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р анги, ГХС-ийн ТТО-хятад 1,2,3-р анги болон клубын бусад идэвхтэн гишүүд  нийт 70 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХС-Хятад хэлний клуб 2019-02-22