Клубүүдийн “Нээлттэй өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

2018-2019 оны хаврын улирлын клубүүдийн “Нээлттэй өдөрлөг”-ийг 2019 оны 02 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд ШУТИС-ийн БУХС, ҮТС, МХТС, МЕХТС болон хичээлийн I, II байруудад амжилттай зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгөөр Морин хуур, Хятад хэл, Хөтлөгч, Энергитик, Мартинс, Импаурмэнт, Залуучуудын улаан загалмай, Дуулаач, Герман хэл, Инспрэшн клубүүдэд 195 гишүүн шинээр элслээ. Клуб тус бүр энэ улиралд зохион явуулах үйл ажиллагааны чиглэл, зорилгоо танилцуулж, өөрсдийн онцлог, давуу талтай болж өндөрлөв.

 

“Өнөөдрийн сонголт маргаашийн биднийг бүтээнэ” уриан дор ШУТИС-ийн мэргэжлийн болон сайн дурын клубүүд хамтдаа Өөрчлөгдцгөөе! Хичээцгээе! Хөгжицгөөе! Манлайлцгаая! Бүтээцгээе!

 

Оюутны соёл үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл-Хятад хэлний клуб