“Хөнгөн аж үйлдвэрийн салбар: Хүний нөөц – тогтвортой хөгжил” онол, практикийн бага хурал

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ой

“Хөнгөн аж үйлдвэрийн салбар: Хүний нөөц – тогтвортой хөгжил” онол, практикийн бага хурлын зарлал

Зорилго: Хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болох хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төр засаг – үйлдвэр, аж ахуйн нэгж – сургалт судалгааны байгууллагууд харилцан туршлага солилцох замаар салбарын хүний нөөцийн бодлого, чиглэлийг тодорхойлоход талуудын оролцоог хангахад чиглэгдэнэ.

Зохион байгуулагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрийн технологийн сургууль

Хамрах хүрээ: Ноос, ноолуур, арьс шир, мод боловсруулах, оёмол бүтээгдэхүүн, хэвлэл, хог хаягдал дахин боловсруулах, сав баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшил, төр засгийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчид, инженер, техникийн ажилтан, багш, судлаач, оюутнууд оролцоно.

Зохион байгуулалт:

  1. Үндсэн хуралдаан 2019 оны 03 сарын 25-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхим, 0900 – 1300 цагт  зохион байгуулагдана.
  2. Үндсэн хуралдааны илтгэл болон салбарын тогтвортой хөгжлийн чиглэлээр боловсруулсан эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэн хурлын эмхэтгэл хэвлүүлнэ.

Эрдэм шинжилгээний өгүүллийн чиглэл:

  1. Хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлого, стратеги, хөгжлийн асуудал (мэргэжилтэй ажиллах хүчний судалгаа, хүний нөөцийн тулгамдсан асуудал, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, идэвхижүүлэлт)
  2. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг (инноваци, брэнд, загвар зохион бүтээлт, дизайн, борлуулалт, экспорт)
  3. Хөнгөн үйлдвэрийн салбарын удирдлага, зохион байгуулалт (аж үйлдвэрийн кластер, үйлдвэрлэл технологийн парк, нэмүү өртгийн сүлжээ, нийлүүлэлтийн менежмент, төр-хувийн хэвшлийн түншлэл)
  4. Хөнгөн үйлдвэрийн салбарын техник, технологийн хөгжлийн түвшин, чанар стандарт

 

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь хурлын агуулгад нийцсэн сэдэв бүхий, судалгаа шинжилгээний ажлын шаардлагыг хангасан, шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын болон практик ач холбогдолтой, тодорхой үр дүн гаргаж боловсруулалт хийгдсэн байна.
  2. Эрдэм шинжилгээний бүтээлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлан боловсруулна. Жишиг зааврыг http://www.must.edu.mn/static/uploads/files/hawsralt1-2.pdf холбоосоор орж үзнэ үү.

 

Эрдэм шинжилгээний бүтээлийг 2019 оны 03-р сарын 22-ны өдөр хүртэл ariuntuya.d@must.edu.mn цахим хаягаар хүлээн авна.

 

Салбарын ажилтан, албан хаагч, эрдэмтэн судлаач, оюутнууд та бүхний хуралд идэвхитэй оролцохыг урьж байна.

 

Хариуцах хүн: БуХС-ийн Технологийн менежментийн салбарын багш:

Д.Ариунтуяа доктор (Ph.D)

Холбоо барих утас: 99089695, 88005162

И-мэйл: ariuntuya.d@must.edu.mn